Our projects
“Төгс биш, бодит” дижитал кампанит ажил
Uriage брэнд нь 200 жилийн түүхтэй, Францын эмчилгээний арьс арчилгааны нэр хүндтэй брэнд юм. Олон төрлийн бүтээгдэхүүнүүдээс онцолж, Hyseac цувралын хүрээнд “Төгс биш, бодит” нэртэй кампанит ажлыг хэрэгжүүлсэн. Энэхүү кампанит ажлаар өөр өөр өнгө төрхтэй 7 influencer-тэй хамтран ажиллаж, нийт 500,000+ хандалт авч, олны анхаарлыг татсан. Бодитоор хуваалцсан хэрэглэгчийн туршлагаар дамжуулан “Өөрийгөө байгаагаар нь хайрлах нь хамгийн чухал” гэх мессежийг хүргэж чадсан.


“Гэр бүлийн гишүүн бүр, нас болон арьсны онцлог харгалцахгүй хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн” дижитал кампанит ажил
Isispharma нь эмзэг болон асуудалтай арьсанд зориулсан, клиникээр баталгаажсан найрлагатай, шинжлэх ухаанд суурилсан Францын дерматологийн брэнд юм. “Гэр бүлийн бүх гишүүдэд тохиромжтой арьс арчилгааны шийдэл” гэх гол мессежийг хүргэх зорилготой уг кампанит ажлыг нас, амьдралын хэв маяг, үзэл хандлагаараа ялгаатай 6 influencer-тэй хамтран хэрэгжүүлж, 400,000+ хандалт авч, олон нийтийн анхаарлыг татсан. Брэндийн олон талт байдал, өргөн хүрээнд тохирох хэрэглээг тодотгосон нь хэрэглэгчийн ойлголтыг гүнзгийрүүлж, брэндийн танигдалтыг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн оновчтой кампанит ажил болж чадсан.




Therapy Cats Подкаст – Сэтгэл зүйч Аминаа
Therapy Cats нь хүмүүсийн сэтгэл дотор чимээгүйхэн оршдог, нийтээр ярихад эмзэг мэт боловч хэн нэгэнд заавал тохиолдож байсан амьдралын сэвүүдийг хөнддөг подкаст юм. Бидний зүгээс энэхүү төслийн менежментийг хариуцан контент төлөвлөлт, бүтээлч найруулга, сувгийн хөгжүүлэлт, хамтын ажиллагаа, спнсор зэргийг цогцоор нь удирдан, подкастын мессежийг илүү өргөн хүрээнд хүргэхэд анхаарч ажиллаж байна. Бид энэхүү подкастын чин үнэнч, дотоод мэдрэмжтэй мессежийг илүү өргөн хүрээнд хүргэхийг зорьж, залуусын сэтгэлд хүрсэн, үнэ цэнтэй контент бүтээхэд төвлөрөн ажиллаж байна.


Тэнгисийн эрэг дээрх 24/7, 2 дугаар улирал
APU Pro+ Bulgaria Yogurt нь уламжлалт болгар тарагны амт, өндөр тэжээллэг чанарыг агуулсан, ходоодны эрүүл мэндийг дэмжиж, биеийн дархлааг сайжруулах бүтээгдэхүүн юм. Энэхүү бүтээгдэхүүн нь залуусын дунд алдартай "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны хоёрдугаар улирлын дугааруудтай хамтран ажиллаж, шоуны хамгийн сонирхолтой 2-3 дугаарын талаар өнгөрсөн улирлын онцлох оролцогчидтой хамтран reaction video хийх сонирхолтой ажлыг гүйцэтгэсэн. Тус видео нь үзэгчдийн анхаарлыг татаж, нийт 1,400,000+ хандалт авч, APU Pro+ Bulgaria Yogurt бүтээгдэхүүний танигдалт, сонирхлыг нэмэгдүүлсэн. Энэ хамтын ажиллагаа нь тус брэндийн зорилтот хэрэглэгчдэд хүрэх, брэндийн мессежийг илүү өргөн хүрээнд түгээхэд үр дүнтэй нөлөө үзүүлсэн.
Контент үзэх линк: Энд дарна уу


Американ Хангай / Лавел Маршал
Бид зөвхөн дотоодын бүтээгч, нөлөөлөгчидтэй төдийгүй олон улсын бүтээгчидтэй ч хамтран ажилладаг. Үүний нэг нь Герман, Америк гаралтай Монгол бөх болон Шуай жаогаар (Хятад бөх) хичээллэдэг Хангай гэх Монгол нэртэй Lavell Marshall-тай хамтран идэвхтэй контент бүтээгч болгох, хувийн брэндийг нь хөгжүүлэх менежмент дээр ажиллаж байгаа бөгөөд стратеги болон идэвхжүүлэлттэй холбогдох бүхий л үйл явц, хамтрагч байгууллагуудтай холбох ажлыг хариуцан ажиллаж байна.
Our process

